Миний сүүлийн 4 жилд сурсан хамгийн том 10 хичээл

Миний хувьд сүүлийн 4 жилд өөрийн амжилттай стартап компанийг байгуулах зорилгодоо хөтлөгдөн маш олон саад бэрхшээлийг туулж ирлээ. Өөрөө мэдээлэл технологийн чиглэлийн стартап компани үүсгэж хүртэл үзсэн байна. Сүүлийн 2 жилд Манай улсын стартап, энтрепренершип экосистемд хамгийн дутагдаж байгаа мэдлэг инноваци дээр суурилсан бизнесийн санхүүжилтын гол тоглогч венч хөрөнгө оруулалтын санг хөгжүүлэхийн тулд маш олон зүйлийг суралцаж, хажуугаар нь өөрийн энтрепренер сэтгэлгээ, бизнесийн ур чадваруудыг хөгжүүлсээр явна. Өнөөдөр бид компанийн хамгийн чухал зүйл болох IPO хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Би өөрийн хөрөнгө оруулагчид, хамтран зүтгэгч үүсгэн байгуулагчид, гэр бүл, найз нөхөддөө энэ хүртэл дэмжиж явж байгаад туйлын талархалаа хэлмээр байна.

Энэхүү хугацаанд миний олж авсан хамгийн чухал баялаг бол мэдлэг байлаа. Би та бүхэнд өөрийн туулсан зүйлээс чухал хичээлүүдийг хуваалцахаар шийдлээ.

#1 Хичээл – Өөрийн бизнесийг эхлүүлэх, өргөжүүлэхэд хувийн санхүүгийн хувьд маш их золиос гаргана.

Үүсгэн байгуулагчид зарим үед өөрсдийн авах цалин, урамшууллаас татгалзаж чаддаг байх ёстой. Яагаад гэвэл хэрвээ чи өөрийн бизнесдээ үнэн сэтгэлээсээ итгэж байвал бизнесээ тогтвортой үйл ажиллагаа явуулж эхлэх хүртэл илүүдэл хөрөнгөөр хамгийн тохиромжтой, чиний зорилгыг хүндэлж буй нэгнийг авч ажлуулах, эсвэл өөрийн хамтарч ажиллаж дадсан багийг авч үлдэх шаардлагатай болно. Энэ нь урт хугацаандаа таны бизнесийн үнэ цэнийг өсгөхөд чухал ач холбогдолтой.

Миний хувьд өөрт боломжтой бүхий санхүүгийн эх сурвалж дээр эхний 2 жилдээ амьдарсан. Энэ хугацаанд нэг ч удаа шантарч байсангүй. Тиймээс та эргэж буцалтгүйгээр өөрийн стартап бизнесийг цогцлоох зорилготой бол таны суурь зардлуудыг нөхөх хадгаламж, эсвэл өөр орлогын эх сурвалжтай байх нь маш чухал болно.

#2 Хичээл – Хүнийг удирдах бол хамгийн хэцүү ажил. Хэрвээ чи маш сайн удирдагч болохыг зорьж байгаа бол өөрөө хүн гэдгээрээ сайн хөгжих шаардлагатай

 Эхэлсэн цагаасаа миний хамгийн хэцүү мэдэрсэн ажил бол хүнийг зөв удирдах. Учир нь маш олон төрлийн хувийн зан араншин үзэл бодол ур чадвартай хүмүүстэй өөрийн үзэл бодол зүйлийг зөв удирдах асуудал үүснэ. Өөрийн үүрэг хариуцлага, хувийн амьдрал дахь сорилтын хажуугаар өөр хэн нэгнийг дааж авсан чухал ажлыг амжилттай гүйцэтгүүлнэ гэдэг маш том авьяас шаардаж байна. Үүнийг амжилттай хийх цор ганц гарц нь удирдагч хүн өөрийгөө маш сайн удирдах, өөрийн эгог дарж чаддаг байх хэрэгтэй болно.

Мөн бусдыг сонсох чадварыг хөгжүүлсэн байх шаардлагатай юм байна. Бусдын санал үзэл бодлыг хүлээн зөвшөөрснийг ойлгуулж мэдрүүлэх нь маш чухал. Мэдээж хэрэг, энэ бол миний хувьд одоо хүртэл маш хэцүү ажлуудын нэг байсаар байна. Хичнээн та компанийн үүсгэн байгуулагч, яаж явахыг нь илүү сайн мэдэж байсан ч, бусад ажилтан, үүсгэн байгуулагчдыг сонсож үзэл бодлыг хүндэтгэх зайлшгүй шаардлагатай. Магадгүй өдөр бүр тэдний бодлыг 20 минут цаг гаргаж зөвхөн сонсож байх хэрэгтэй. Ингэснээр магадгүй таны эргэн тойронд байгаа хүмүүсийн бүтээмж асар өндөр болж зорилгодоо илүү хурдан хүрнэ. Өөрийн багтаа итгэл хүлээлгэж аль болох micro-manage хийхгүй байх нь таны компанийн үнэ цэнэ өсөхөд л хэрэгтэй.

#3 Хичээл – Хүчтэй компанийн соёлтой байх нь гоё зүйл биш харин шаардлагатай зүйл

Миний хувьд эхэндээ компанийн соёлыг чухал гэж мэддэг байсан боловч хэрэгжүүлэлгүй явсаар ирсэн юм. Гэхдээ нэг зүйлийг олж мэдсэн нь компанийн соёл санхүүгийн үзүүлэлт 2 шууд хамааралтай байдаг гэж. Компанийн ажилчиддаа өөрийн компанийн соёлыг суулгах, өөриймсөг сэтгэлгээг бий болгох зэрэг чухал зүйлсүүд дээр үзэл бодлыг өөрчилснөөр хамгийн чухал бат суурьтай компанийн соёл бүрэлдэнэ.

#4 Хичээл – Санхүүжилт босгох хэцүү гэвч хөрөнгө оруулагчидтай харилцаагаа тогтвортой байлгах бүр хэцүү

Ихэнхи хүмүүс санхүүжилт босгохыг хамгийн чухал амжилт, амжилттай босгосон бол таны ажил дууссан гэж үздэг. Гэвч энэ үзэл бодол үнэнээс маш хол байна.

Би санхүүжилт татах ялангуяа анх удаа санхүүжилт татахыг маш хэцүү ажил гэдгийг өөрийн биеээр туулсан учраас хүлээн зөвшөөрнө гэвч үүнээс илүү хэцүү ажил бол яаж босгосон хөрөнгийг хэрхэн зөв удирдаж зарцуулах нь илүү ухаан шаардана. Хөрөнгө оруулагчийн хүлээлтийг биелүүлэхийн тулд, тогтмол (7 хоногоор, сараар, улиралаар г.м) сүүлийн үеийн санхүү болон бусад шаардлагатай мэдээллүүдийг тайлан эсвэл рабортоор хүргүүлж байх хэрэгтэй. Гэвч хамгийн чухал зүйл нь та амласан зүйлээ зайлшгүй биелүүлэх нь хамгийн чухал.

Хэрвээ та энэхүү зөв харилцааг хөрөнгө оруулагчтай үүсгэж чадахгүй бол хөрөнгө оруулагч таны дараагийн үе шатны санхүүжилтыг олгохгүй бөгөөд энэ нь өөр хөрөнгө оруулагчид буруу мессежийг өгөх эрсдэл үүснэ. Цаашлаад хөрөнгө оруулагчид хяналт өндөртэй бол таныг компаниас чинь хөнгөхөн гаргаж чадна. Би өөрийн бизнесээс юуг ойлгосон бэ гэхээр компанид болж үүсч буй боломж, асуудалд хөрөнгө оруулагчид үнэнч шудрага, нээлттэй харилцах нь илүү урт хугацааны үнэ цэнэтэй харилцааг бий болгоход маш чухал байна.

#5 Хичээл – Ажил болон хувийн амьдралын баланс

Өөрийн бизнесийг босгоно гэдэг сөрөг талдаа маш олон зүйлээс холдох, татгалзах шаардлага үүсдэг. Үүнд нь гэр бүл болон хувь хүний нийгмийн идэвхи сулардаг. Миний хувьд амьдралд тохиолдох маш олон найз нөхдийн болон гэр бүлийн аз жаргалтай мөчүүдийг алдсан байна. Гэхдээ бодит байдал дээр надад ямар ч сонголт угаасаа байхгүй, ямар нэг чөлөө завсарлага авах боломж байхгүй. Завсарлага авсан ч ямар нэг байдлаар тархи толгойноос салахгүй, онлайнаар ч болтугай хурал эсвэл уулзалтуудыг хийсээр л байна.

Сүүлийн хугацаанд нэг зүйлийг ойлгосон байна. Амжилтын үндэс бол үхтлээ ажиллах бол биш ухаалаг ажиллах юм байна гэдгийг. Өдөрт тогтмол амралтгүй 12-16 цаг ажилласны дараа, хүний бие болон оюун санаа бүтээмжгүй болж эхэлдэг бөгөөд бүтээлч сэтгэлгээ буурдаг гэдгийг маш сайн ойлгосон.

#6 Хичээл – Та өөрөө өөрийгөө бизнес гэж харах биш

 Миний хувьд нэг том буруу бодол байсан нь би бол энэ бизнес гэж өөрийгөө харах нь маш том алдаа байсан. Энэхүү бодол нь зөв болтлоо хүнээс тодорхой хугацаа шаарддаг юм байна. Өөрийгөө компаниас салгаж бодож чаддаг болох нь бизнесээ илүү цар хүрээнд өргөн явуулахад маш хялбар болгож өгч байна. Би илүү ухаалаг шийдвэр гаргах, илүү хэлэлцээр хийх чадвар нэмэгдэх гэх мэт эерэг зүйлс олон байна. Чи бол өөрөө өөрийнхөө хамгийн том гай гэдгийг ойлгож эхлэх нь хамгийн чухал. Учир нь яагаад гэвэл чи илүү том хүсэл мөрөөдөл байгаа бол илүү хөгжиж зөвхөн өөрийн арга барилаар аливаа зүйлд хандах хийх гэдгээс илүүтэй бусдад боломж олгож өөрөө суралцах боломжтой болно.

#7 Хичээл – Үүсгэн байгуулагчдын аялал магадгүй заримдаа хэтэрхий уйтгартай

Энтрепренер байх нь тийм ч харагддаг шигээ гоё тансаг зүйл биш. Үнэн чанар дээрээ бол яг эсрэгээрээ мэдрэгддэг. Хичнээн өөрийн компанийхаа босс байх нь надад эрх чөлөөтэй мэдрэмж өгдөгч ихэнхи тохиолдолд мэдэрдэг шигээ байж чадахгүй улам илүү хичээх мэдрэмжийг төрүүлдэг. Тэр нь магадгүй 1 минут ч компанийнхаа талаараа бодохгүй байх боломж байдаггүй мэдрэмж. Энэхүү мэдрэмжийг ихэнхи тоиолдолд бусад хамтрагч, гэр бүл, хөрөнгө оруулагчтай солилцдоггүй. Цаашлаад ямар нэг ажилтан (цэвэрлэгч, ресепшн, менежер, хамтрагч) аль нь ч бай компаниас гарахад үүнийг хэтэрхий хувийн болгож хүндээр хүлээн авдаг. Миний хувьд маш их гонсойдог зарим тохиолдолд бүр урвалтын мэдрэмж төрдөг. Гэсэн хэдий ч сүүлд нь компанид халаа сэлгээ байдаг энэ бол хэвийн зүйл гэдгийг ухаар ч эхэлсэн болно.

Мөн хэзээ ч харилцааг битгий хааж бай. Ямар ч тохиолдолд үргэлж хэн нэгэнтэй хамтарч ажиллаж байсан бол үргэлж мэндтэй, харилцаа холбоотой ажиллаж сурах хэрэгтэй. Хэзээ нэгэн цагт тухайн хүн чамд туслах үе гарч болохыг санаж яв.

#8 Хичээл – Чиний хамгийн том нөөц бол цаг хугацаа

Хамгийн том баялаг бол чиний цаг хугацаа. Чи өдөр бүр 24 цаг ажиллаж чадахгүй ажиллах ч ёсгүй. Тэгэхээр юун дээр ажиллах яаж ажиллахаа мэдэх нь маш их цаг хугацааг хэмнэж илүү ухаалаг ажиллахад туслана. Өдөр бүр өөрөөсөө аливаа хийх шаардлагатай ажлын эцсийн зорилгыг асууж байх маш чухал. Таны энтрепренер байх цаг хугацаа богино бас хэтэрхий үнэ цэнэтэй.

#9 Хичээл – Амжилт маш амттай мэдрэгдэнэ. Гэвч туулах зам нь урт бас хэцүү

Уналт бол ичгэвэртэй, гутармаар, бас маш их шаналалтай. Гэвч үүнтэй нүүр тулах нь бизнесээ дараагийн шатанд гаргахад шаардлагатай илүү нарийн жимийг танд хэлж өгнө. Уналт дээр нь нэмэх нь алдаанаасаа суралцах 2 нийлээл танд илүү нарийн чухал мэдлэгийг өгнө. Магадгүй юу ч ойлголгүй уналт бол жинхэнэ уналт. Харин уналтын цаадах юу, яагаад унав гэдгийг ойлгох нь хамгийн чухал зүйл юм. Тэгснээр дараагийн хийх алхамыг мэдэж үлдэнэ.

#10 Хичээл – Хамгийн зөв гарах стратеги олох нь санхүүжилт босгохоос 10 дахин хэцүү зүйл байж магадгүй

 Бидний тохиолдолд өөрийн компанийн үнэ цэнийг өсгөх мөн хажуугаар нь өөрсдийн портполио компанийн үнэ цэнийг өсгөх давхар үүрэг хариуцлагатай. Дээрээс нь зөв цагтаа зөв гарах стратеги олж гаргах. Ялангуяа манайх шиг хөрөнгө оруулагчдын дутмаг, тодорхой бус нөхцөлд энэ нь боломжгүй. Гэвч бид энэхүү шуурга, замыг сөрж жим гаргаж ажиллаж байна. Бүх зүйл нь тодорхой хөгжсөн оронд зах зээлд оролцогч талуудын хооронд хийгдэх хэлцэл амжилттай хурдан хийгдлээ гэхэд 6 сар болдог. Бид өнөөдрийн байдлаар компаниа хэд хэдэн нэмэлт хөрөнгө оруулагчдад танилцуулж олон хөрөнгө оруулагчдаас бүрдсэн сан болохыг зорин ажиллаж байна. Мөн эхний ээлжинд дотоодын хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулалтын зөв сэтгэхүй мэдлэгийг бий болгож дунд хугацаанд гадны амжилттай стартап компаниудад хөрөнгө оруулалт хийхээр зорьж байна.

Тэгэхээр бүх хүн тодорхой нэг санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж болно. Гэвч хамгийн том асуудал нь эрсдэл. Тэгвэл танд маш чанартай стартап компанид хөрөнгө оруулалт хийх хүсэл байдаг бол тухайн чиглэлийн стартап фандаар дамжуулан хөрөнгөө удирдуулах нь чухал юм.