“Үндэсний дэмо өдөр 2017” арга хэмжээг Үндэсний Стартап Фанд ХХК-ийн санаачлагаар  Стартап Терминал ТББ болон Стартап Маркетинг Спэйс ХХК хамтран 2017 оны 12 сарын 23 өдөр Корпорэйт Конвенш Центрт зохион байгуулсан билээ.

DEMO DAY ГЭЖ ЮУ ВЭ?

Монголын инновацийн экосистем дахь гарааны хөрөнгө оруулалтын орчин тэр дундаа венчур хөрөнгө оруулалт, анжел хөрөнгө оруулалтын ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор Монголын томоохон 100 аж ахуйн нэгжийн үүсгэн байгуулагчид, үнэт цаасны зах зээлийн төлөөлөлүүд, гарааны бизнесийн орчинд үйл ажиллагаа явуулж буй төлөөлөлүүдийг нэгтгэн Монголын шилдэг 10 гарааны бизнест өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ бодит хөрөнгө оруулагч нарт танилцуулж хөрөнгө оруулалт авах боломжийг олгодог өдөр юм.

Үүгээр ч зогсохгүй гарааны бизнес эрхлэх хүсэлтэй хүмүүст урам зориг, туршлага хуваалцах олон хэлэлцүүлэг илгэлүүд явагддаг юм. 2017 оны хувьд Стартап хөрөнгө оруулалт, Initial Public Offering (IPO), Стартап ба Блокчэйн гэх сэдвүүдээр сонирхолтой итгэл болон хэлэлцүүлэгүүд өрнөж Монголдоо амжилттай гарааны компани бүтээсэн үүсгэн байгуулагчид өөрийн бизнес санаагаа хэрхэн олж, хөрөнгө оруулалт босгож, алдаж оносон сонирхолтой түүхээсээ хуваалцсан болно.Арга хэмжээнд нийт 200 хөрөнгө оруулагч, 80 стартапын төлөөлөл, Их сургуулийн 250 төлөөлөгч болон оюутан, 75 сонирхогч оролцож 605 хүнийг хамруулсан.

NATIONAL DEMO DAY онцлох 10 стартап

  1. Ocurus

VR технологийг ашиглан дэлхийн хаашаа ч аялах болон алдартай үзвэрийн газруудыг үзэх боломжийг олгож байна. Мөн цаашлаад өөрийн сонирхолоос шалтгаалан дэлгүүр, худалдаа үйлчилгээний байгууллагуудал үйлчлүүлж захиалга өгөх боломжтой. Жишээ нь: Египетийн Пирамид болон Францын Louvre-ийн  музейг гэрээсээ үзэх, ресторанд захиалга өгөхдөө урьдчилан орчноо харж захилга өгч болно

2.  Beeco

Beeco – замын унаа аппликэйшинг ашиглан иргэд ажил, гэр гэх мэт байнга явдаг чиглэлдээ унаагаа хуваан бусдыг дайж авч явах боломжийг олгоно. Ингэснээр тухайн чиглэлд хөдөлгөөнд оролцох автомашины тоог бууруулах зорилготой платформ юм.

Улаанбаатарчууддаа байгаль орчинд ээлтэй, нийгэм эдийн засгийн ихээхэн ач холбогдолтой, тохилог бөгөөд хурдан зорчих сонголтыг нэмэн хүргэж байна.

3. Даатга апп

Даатгалын үйлчилгээг иргэдэд илүү ойртуулах, даатгал хийлгэх уламжлалт арга барилыг өөрчлөх, мэдээллийн технологийг даатгалын салбартай хослуулан хялбар бөгөөд олон нийтэд хүртээмжтэй систем бий болгох зорилгын хүрээнд Daatga гар утасны аппликэйшнийг бүтээлээ.

4.  Mixpair

Агаарын бохирдлыг утсаараа дэлхийн хаана ч явсан хэмжих боломжтой. Ингэж хэмжсэнээрээ та хүүхдийнхээ болон өөрсдийнхөө амьсгалж буй агаарын бохирдлын хэмжээг маш нарийн түвшинд тодорхойлсноороо өөрсдийгөө болон гэр бүлээ хамгаалах арга хэмжээг авах болно.

5. Beelog

Гэрийн нөхцөлд нарийн ногоо ургуулах автомат төхөөрөмж. Уг төхөөрөмжийг гэрийн агаар цэвэршүүлэх, дотоод тохижилт болгох, мөн шинэхэн боловсруулсан ногоо хэрэглэх гэсэн хэд хэдэн зорилгоор хэрэглэх боломжтой.

6.  Bubble Out

Уг компани нь компьютерийн болон гар утасны тоглоомыг сүүлийн 5 жилийн турш тасралтгүй хөгжүүлж байна. Энэхүүү гар утасны тоглоом нь эх хэл дээрээ олон сонирхолтой даалгавар, бартаа давах адал явдалт тоглоом юм.

7.  Bizcard

Бизнес эрхлэгч хүн бүр нэрийн хуудаснууд дотроосоо холбодох шаардлагатай хүний мэдээллийг олоход их биш ч гэсэн цаг үрдэг. Бизкарт стартап нь энэхүү асуудлыг IT-ийн апп болон веб платформ хөгжүүлэн ухаалгшаар шийдсэн. Тавантолгой ХК-д эхний борлуулалтаа хийхээр гэрээ байгуулсан.

 8.  Марчаахай ХХК

“Марчаахай” ХХК нь дуу шүлэг, үлгэр, богино хэмжээний зохиомжуудаар дамжуулан 2-8 насны хүүхдүүдэд танин мэдэхүйн мэдлэг олгож, зөв хүн болж төлөвшихөд нь туслах зорилготойгоор байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Манай компани нь Монгол улсад анх удаагаа хүүхэлдэйн анимэйшн төрлөөр хүүхдэд зориулсан уран бүтээл хийж байгаа бөгөөд Монголын анхны хүүхдийн веб сайт, гар утасны аппликейшн бүхий контент худалдааны цогц системийг хүүхэд багачууддаа хүргээд байна.

9.  Blu

Нэг ч оёдолчин, оёдлын машингүйгээр Улаанбаатарт үйлдвэрлэж буй өдөр тутмын хувцасны BLU брэнд. Энэ нь залуусын хэрэгцээ сонирхолд нийцсэн өнгө дизайныг агуулсан, биед эвтэйхэн зэрэг олон давуу талтай.

10.  New Nomads

Арга хэмжээг зохион байгуулахад ТАX хураан авах болон олон хүнд хүргэх асуудал event manager-үүдэд их тулгардаг. Энэхүү асуудлыг Newnomads.mn сайт  маш ухаалгаар шийдэж байна

Монголын инноваци болон энтрепренёршипын экосистем, гарааны хөрөнгө оруулалтын орчинг дэмжин ивээн тэтгэсэн байгууллагуууд:

  • Худалдаа Хөгжлийн Банк
  • Рояаль Академи олон улсын дээд сургууль
  • Батсээр ХХК
  • Лотери Дела Монголиа ХХК

Мөн гарааны тус өдрийг дэмжин ажилласан байгууд:

  • Боловсрол Соёл Шинжлэх Ухаан Спортын Яам
  • Америкийн Нэгдсэн Улсын Элчин Сайдын Яам
  • Монгол Улсын Их Сургуулийн Бизнесийн Сургууль
  • Лийд Монголиа хөтөлбөр гэх байгууллагууд NATIONAL DEMO DAY онцлох 10 стартап

10 шүүгчдийн бүрэлдэхүүнэээ танилцуулбал:

  1. Өгөөж Чихэр Боов ХХК Ерөнхий Захирал С.Түмэнгэрэл
  2. Монголын Бизнесийн Зөвлөл Гүйцэтгэх захирал Ч.Мэргэн
  3. Ай Ти Зон ХХК ТУЗ-ын Дарга Н.Баттулга
  4. Майкрософт Монголиа ХХК Бизнес Хөгжил хариуцсан захирал Н.Наранбат
  5. Эм Ай Би Жи ХХК Гүйцэтгэх захирал А.Билгүүн
  6. Интерактив ХХК Үүсгэн байгуулагч Б.Ууганбаяр
  7. Монгол Контент ХХК Гүйцэтгэх захирал Г.Гантуяа
  8. Монголын Эмэгтэй Энтрепренёр Холбооны Үүсгэн байгуулагч Э.Азжаргал
  9. Стартап Маркетинг Спэйс ХХК Гүйцэтгэх Захирал Ж.Золзаяа
  10. Үндэсний Стартап Фанд ХХК Гүйцэтгэх Захирал Э.Базаррагчаа

2017 оны 12 сарын 23 өдрийн Үндэс Дэмо Өдөр 2017 арга хэмжээнд Монголын шилдэг 10 стартап бизнес найраа хийж 10 шүүгчдийн дүгнэлтээр:

  • Нэг дүгээр байр: Марчаахай ХХК
  • Хоёр дугаар байр: Бизкарт ХХК
  • Гурав дугаар байр: Баббл Аут ХХК

Шалгарсан стартапуудад “Стартап Терминал” төв дээр үнэ төлбөргүй байрших эрх болоод нэгдүгээр байранд орсон Марчаахай ХХК-д 50.000.000 төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн.

Харин энэ 2018 оны хувьд гарааны бизнесүүдийн дунд юу болж өрнөх бол?

NATIONAL DEMO DAY 2018 coming soon…