Монголын Блокчэйн Технологи Ба Криптовалютын холбооны урилгаар Ethereum-ын co-founder & ex СEO, зах зээлийн үнэлгээгээрээ дэлхийд эхний 10-т ордог Cardano (ADA)-ын үүсгэн байгуулагч, Хонг Конгд байршилтай Input Output HK (IOHK) компанийн CEO, “The Bitcoin Education Project”-ын захирал Charles Hoskinson Монголд ирж байна.

Энэ хүрээнд түүний олон нийттэй хийх чөлөөт уулзалтыг Startup Terminal компани өөрийн оффис дээрээ энэ Бямба гаригт зохион байгуулах бөгөөд Монголын криптовалюттай холбоотой, блокчейн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай хийх бизнесийн ганцаарчилсан VIP уулзалтуудыг National Startup Fund хөрөнгө оруулалтын компани зохион байгуулах юм.

Айлчилалын зохион байгуулалтан дээр Монголын хувийн хэвшлийн зүгээс технологийн SanchirTech болон Steppe Tech компаниуд хамтран ажиллаж байна. Cardano (ADA)-ын үүсгэн байгуулагч Чарлез Хоскинсоны олон нийттэй хийх уулзалтанд оролцохыг хүссэн хувь хүмүүс 9 сарын 15-ны 18 цагаас Их Монгол цогцолборт хүрэлцэн ирнэ үү. Арга хэмжээтэй холбоотой асуух, лавлах зүйл байвал Стартап Терминал компанийн 77001981 дугаараар холбогдоно уу.

Бизнесийн VIP ганцаарчилсан уулзалт хийхийг хүссэн аж ахуй нэгж, компаниудын төлөөлөл 99053896, 88113330 дугаараар холбогдож цаг авч дэлхийн тэргүүлэх мэргэжилтэн, бизнесментэй уулзалт хийж болох юм.

Чарлез Хоскинсон Монголд ирж буй айлчилалынхаа хүрээнд Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн оюутнуудад технологийн дэвшлийн ирээдүйн чиг хандлагын талаар лекц унших бөгөөд Монголын төр засаг, хувийн хэвшлийн төлөөллүүд, шинэ шилдэг гарааны бизнесүүдтэй танилцах төлөвлөгөөтэй ирж байгаа юм. Тэрээр өндөр технологи, инновацийн чиглэлээр бизнес эрхэлдэг бөгөөд түүний бизнесийн үнэлгээ хэдэн тэрбумаар үнэлэгддэг юм.

Блокчейн технологи нь маш өндөр потенциалтай бөгөөд дэлхийг ирээдүйд өөрчилөх төлөвтэй байгаатай хэн хүнгүй хүмүүс санал нэгдээд байна. Энэ технологийн боломжийг хэрвээ Монгол улс ашиглаж чадвал маш олон асуудлаа шийдэх боломжтой бөгөөд дэлхийн бусад улс орнууд Ухаалаг Хот, хиймэл оюун ухаан, эд зүйлсийн интернет гэх мэт олон зүйлүүд дээр блокчейн технологийг ашиглаж байна.

Энэ Бямба гаригт 18-21 цагийн хооронд олон нийтэд зориулсан “Блокчейн технологи: Өнгөрсөн, Одоо, Ирээдүй” сэдвээр Кардано (ADA)-ын үүсгэн байгуулагч, Чарлек Хоскинсон захирал лекц тавиж бөгөөд энэхүү лекцийг Нийслэлийн Залуучуудын Хөгжлийн Газар хамтран зохион байгуулж байна.